Нарендра Моди: Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа

1013
Нарендра Моди: Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа  Дэлхийн нөлөө бүхий 10 эрхмийн тоонд зүй ёсоор тооцогддог Энэтхэгийн Ерөнхий сайд айлчлаад буцлаа. Түүний айлчлалыг Энэтхэг төдийгүй Монголын хэвлэл мэдээллийнхэн онцолж байлаа. Нарендра Моди манай улсад айлчлах хэд хэдэн онцгой шалтгаануудыг дурьдсан юм. Түүнчлэн тэрбээр УИХ-ын чуулганы индэр дээрээс монголчуудад хандан хоёр орны хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч байгааг онцолсон. Хоёр орны хооронд цаашид дараах салбарт хамтран ажиллана.

-ЭНЭТХЭГ УЛСААС ТУРШЛАГА СУДЛАХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ӨРГӨН БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ-

- 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох

- Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах

- Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах

- Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах

- Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах

- Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах

- Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

- Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах

- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааг сайжруулах

- Дэд бүтэц, хүний нөөцийн салбарт  хамтран ажиллах

- Бабатрон–II Телекобальт иж бүрдэл багаж, Радио  эмчилгээний симуляторын хамт бэлэглэх зэрэг манай улсын нөөц бололцоонд тулгуурлан цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>