Дөрвөн монгол сүмоч тэргүүлж байна

1162
Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын Нацү башё найман өдрийн дараах байдлаар ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон маэгашира Такаяасү, маэгашира Кайсэй, маэгашира Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын зургаан бөх долоон даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.

Энэхүү башёг ёкозүна Какүрюү М.Ананд өнжсөнөөр хоёр башё дараалан өнжөөд байна. Энэ башёд 35 дахь түрүү, хоёр дахь удаагаа долоо дараалан түрүүлэх гэсэн хоёр амжилтын төлөө яваа ёкозүна Хакүхо эхний өдөр комүсүби Ичиножёод унасан. Энэ нь Хакүхогийн хувьд тэмцээний эхний өдөр өвдөг шороодсон сүүлийн гурван жил болоогүй явдал боллоо.

Озэки цолны болзол сонсоод байгаа сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэгчдийн эгнээнд байсаар. Башёгийн эхний өдөр Хакүхог давсан үлэмж биет комүсүби Ичиножёо А.Ичинноров найман өдрийн барилдаанаас ердөө хоёр даваа аваад байгаа нь харамсалтай. Манай ахмад бөх болох Кёкүтэнхо Н.Цэвэгням 98 дахь тэмцээндээ барилдаж байгаа бөгөөд 5-3 гэсэн амжилттай башёг үргэлжлүүлж байна.

Макүүчи зиндаа: (Монгол бөхчүүдийн амжилт 8 өдрийн дараа:)

Ёкозүна Хакухо М.Даваажаргал 7-1

Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 7-1

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-1

Комүсүби Ичиножёо А.Ичинноров 2-5

Маэгашира 5 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-6

Маэгашира 11 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 7-1

Маэгашира 12 Араваши Э.Дөлгөөн 0-8

Маэгашира 14 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-3

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>