Ц.Мөнхтөр: Галыг бүрэн унтраасан

1047

Төрийн ордны хоёр давхрын Засгийн газрын хуралдааны танхимд гарсан галыг бүрэн унтраажээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр тайлбар хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт хуралдахаар байлаа. Засгийн газрын газрын хуралдааны танхимд 15 цагийн орчимд гал гарсан. Онцгой байдлын албан хаагчид галыг шуурхай ажиллан унтраалаа. Одоо Засгийн газрын хуралдаан Нутгийн удирдлагын танхимд хуралдаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийж байгаа тул Засгийн газрын хуралдааныг Шадар сайд У.Хүрэлсүх даргалан явуулж байгаа. Гал гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллага судалж байна. Гал гарсан шалтгааны дүгнэлт удахгүй гаргах байх.

 

-Төрийн ордонд хүмүүсийг оруулахгүй байсан. Одоо хөл хорио тавигдсан болов уу?

-Галыг бүрэн унтраасан учир одоо зарим хүнийг Төрийн ордонд нэвтрүүлж байгаа.

 

-Гал яг хаана гарсан бэ?

-Засгийн газрын хуралдааны танхимд гал гарсан.

 

-Засгийн газрын хуралдааны танхим бүхэлдээ шатсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Би Засгийн газрын хуралдааны танхимд орж үзсэн. Үүдэн хэсэг нь нэлээн шатсан байна. Цаашаа хэр шатсаныг мэдэхгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>