“УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ” НААДАМД 45 УРАН БАРИМАЛЧИЙН 88 БҮТЭЭЛ ИРЖЭЭ

1118
“УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ” НААДАМД 45 УРАН БАРИМАЛЧИЙН 88 БҮТЭЭЛ ИРЖЭЭ"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар –Уран  баримал”  наадам зохион байгуулж байна. Энэхүү наадмын хүрээнд чөлөөт уран бүтээлчдийн дунд уран баримлын загварын уралдаан зарласан бөгөөд  уралдаанд нийт 45 уран барималчийн 88 бүтээл ирэв. Үүнэээс шалгарсан 15 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд уран барималчид өөрсдөө урлан байршуулах юм. Шалгаруулалтын нэгдсэн дүнг энэ сарын 25-нд гаргаж олон нийтэд зарлана. Энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй.

Наадамчдын замд байршуулахаар Хүннү, Ах дүү хоёр өвөөтэйгөө, Талын онго, Тэмээ, Мянга сонсохоор нэг үз, Сүмбэр уул, Домог, Андгай гэх мэт, Хайрын төгөлд Үнсэлт, Хавар, Залбирал, Монгол гэр бүл, Болзоо, Сарны гүнж зэрэг түүх, монгол ёс заншил, орчин үеийн сэдвээр туурвисан олон баримлыг урлажээ. Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт, Улаанбаатар хотын Ерөнхий зураач Л.Болд, Монголын Архитекторуудын  эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Балдан нар шүүн нэгдсэн дүнг гаргах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>