“УЛААНБААТАР УРАН БАРИМАЛ” НААДАМД 45 УРАН БАРИМАЛЧИЙН 88 БҮТЭЭЛ ИРЖЭЭ
Наадамчдын замд байршуулахаар Хүннү, Ах дүү хоёр өвөөтэйгөө, Талын онго, Тэмээ, Мянга сонсохоор нэг үз, Сүмбэр уул, Домог, Андгай гэх мэт, Хайрын төгөлд Үнсэлт, Хавар, Залбирал, Монгол гэр бүл, Болзоо, Сарны гүнж зэрэг түүх, монгол ёс заншил, орчин үеийн сэдвээр туурвисан олон баримлыг урлажээ. Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт, Улаанбаатар хотын Ерөнхий зураач Л.Болд, Монголын Архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Балдан нар шүүн нэгдсэн дүнг гаргах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.