Амжилтанд хүрэх 8 нууц /TEDx-ын шилдэг илтгэл/
Хүмүүс яагаад амжилтанд хүрдэг вэ? Тэд ухаантай болохоор уу? Эсвэл зүгээр л азтай учраас уу? Аль нь ч биш. Шинжээч Ричард Жонс амжилтын бодит нууцыг 3-хан минут үргэлжлэх илтгэлд багтаажээ.
"Энэ илтгэлийг би сургуулийн сурагчдад хоёр цаг уншдаг. Харин та бүхэнд гуравхан минутанд багтаан хүргэх гэж байна. Би долоон жилийн өмнө онгоцонд явж байхдаа энэ санааг олсон юм. Миний хажууд нэгэн сурагч охин сууж явсан. Тэр охин өөрийнхөө амьдралыг ямар нэгэн хэрэгтэй зүйлд зориулахаар шийдсэн байсан юм. Тэгээд охин надаас энгийн л нэгэн асуултыг асуулаа.
"Амжилтанд юу хүргэдэг юм бэ?" гэж асуусан.
Харин би тэрхэн үед юу гэж хариулахаа мэдэхгүй байв. Тэгээд охинд хангалттай хариулт өгч чадаагүй. Ингээд би долоон жилийн турш TEDx-д тавьсан 500 гаруй илтгэлийнхээ үр дүнд амжилтанд хүргэдэг нууцыг олсон юм.
1. Тэмүүлэл
Фрийман Томас хэлэхдээ: "Би өөрийнхөө тэмүүлэлд хөтлөгддөг" гэж хэлсэн. Амжилтанд хүрсэн хүмүүс мөнгөний төлөө бус харин өөрийн дур хүслээ дагадаг. Мөн Кэрол Коллета "Би өөрийнхөө хийдэг зүйлийг өөр хүнээр мөнгө төлөн хийлгэхэд бэлэн байна" гэжээ. Гэвч сонирхолтой нэг зүйл бол хэрэв та ямар нэгэн зүйлийг үнэхээр дурлаж хийх юм бол мөнгө дагаад ирдэг.
2. Ажил
Шаргуу хөдөлмөрийн үр дүнд ямар ч ажил бүтдэг. Тэгж ажилласнаар маш их баяр хөөрийг авдаг гэж Руберт Мордак нэгэнтээ хэлж байсан юм. TEDх-чид баяр хөөртэй ажилладаг. Бас тэд шаргуу ажилладаг. Тэд ажлын хэнээтэн биш харин ажлаасаа баяр хөөр авдаг юм.
3. Гарш
Амжилтанд хүрэхийн тулд нэг зүйл барьж аваад түүндээ гарш. Ямар нэгэн ид шид гэж байхгүй. Энэ бол зөвхөн туршлага, туршлага, туршлага.
4. Төвлөр
Өөрсдийгөө нэг зүйлд төвлөрүүлэх нь маш сайн зан чанар юм.
5. Өөрийгөө шах
Өөрийгөө дайчил, шах. Өөрөөсөө гарч болох бүх зүйлийг шах, шаард. Давид Голла хэлэхдээ: "Өөрөөсөө бие бялдар болон оюун санааны хувьд илүү ихийг шаард" гэжээ.
6. Өөртөө итгэ
Ичимхий, өөртөө итгэлгүй зан чанараа өөрөөсөө гээхийг шаардах хэрэгтэй. Би өөртөө итгэлгүй байсан. Би тийм ч сайн биш, бас ухаалаг биш. Би хийж чадахгүй гэж дандаа боддог байсан. Энэ нь тийм ч амархан зүйл биш л дээ. Тиймээс л ээж гэдэг хүнийг бүтээсэн юм. Франк Гери "Манай ээж байнга л намайг шахдаг байсан" гэжээ.
7. Үйлчил
Шервин Нуланд "Би эмч болж бусдад үйлчлэх нь үргэлж намайг аз жаргалтай болгодог байсан. Их завшаан болсон" гэжээ. Чи өөртөө үйлчилж чадахгүй. Харин бусдад хэрэгтэй зүйлээр нь үйлчилж чадна. Учир нь хүмүүс ийм байдлаар баяжиж чаддаг юм.
8. Санаа
Билл Гейтс "Надад анхны микро компьютерийн программ хангамж хийх санаа төрсөн" гэж хэлсэн. Бүтээлч байж шинэ санаа төрүүлэхэд ид шид гэж байгүй. Шаргуу бай. Шаргуу байж л бүтэлгүйтлийг давна.
Эдгээр 8 зөвлөгөө бол амжилтанд хүргэх хамгийн чухал зөвлөмж шүү.
Эх сурвалж: ted.com