Ховд голд живсэн хоёр сурагчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

1054
Ховд голд живсэн хоёр сурагчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаБаян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг "Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар "Ховд” голын усанд осолдсон талаар бид мэдээлсэн. Энэ тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 15 автомашин, нийт 55 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар эрлийн ажиллагаа үргэлжилж буйг албаны эх сурвалж мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>