Японы мэргэжлийн сумод шинэ од төрлөө

1089

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Мэргэжлийн сумогийн Нацу башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Тэрүнофүжи Аоиямаг давж, 12 даваа, гурван унаатай болсон юм. Ёкозүна Хакухо М.Даваажаргал ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийг давбал Тэрүнофүжитай нэмэлт барилдаан хийх байлаа.


Гэвч Тэрүнофүжигийн дэвжээний ёкозүна Харумафүжи Хакухог дайрахад нь суун тусаж өмнөөс нь дайраад барьц авсанаар давуу байдал үүсгэж улмаар давсанаар Тэрүнофүжид түрүүлэх замыг нээж өглөө. Ийнхүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сумод түрүүлсэн зургаа дахь монгол залуу болсоноос гадна озэки цолыг хүртлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>