Ганцхан өдрийн борооны ая даагаагүй барилга “Тэнгэрлэнд” ХХК-ийнх

1047
Манай улсын барилгын салбарт нэрд гарсан, гараагvй олон компани байдаг. Эдгээр компанийн барьсан орон сууцны барилгууд 
чанартайгаасаа чанаргvй нь олон гэдгийг оршин суугчид нотолно. Vvний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дvvргийн XV хороонд баригдсан 13 давхар бvхий орон сууцыг барьсан "Тэнгэрлэнд” ХХК-ийн барилга гэрчилж буй юм. 
 Ганцхан өдрийн борооны ая даагаагүй барилга “Тэнгэрлэнд” ХХК-ийнх
Ганцхан өдрийн борооны ая даагаагүй барилга “Тэнгэрлэнд” ХХК-ийнх
Ийн хэлэхийн учир нь ганц өдрийн борооны ая даагаагvй чанаргvй барилгын талаарх мэдээлэл буруу ташаагаар цахим ертөнцөөр тарсан юм. Тухайлбал, "Алтай констракшн ХХК”-ийн "Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гаднах пасадны хөөсөнцөр, шавардлага ховхорч унан оршин суугчдын бухимдалыг төрvvллээ гэсэн мэдээлэл зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл уг барилга нь "Алтай констракшн ХХК”-ийн "Нархан” хотхоны 65 дугаар байр биш байжээ гэсэн vг. Энгийн иргэд болоод холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хvртэл төөрөгдvvлэн, "Алтай констракшн” ХХК-ийн нэр хvндийг багагvй унагаад авсан уг явдал харагдах орчин хязгаарлаж, бөөр бөөрөөр нь нийлvvлэн барьдаг барилгын компаниудын талбай булаалдах дайны уршгийг утгаар нь харууллаа. Ганцхан өдрийн бороонд барилгын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй /4 м3/ гадна пасадны хөөсөнцөр шуудхан хууларч буй нь барилгын чанар ямар тvвшинд явж буйг харуулсан хэрэг болсныг олон нийт онцолж байна. 
 
Уг vйл явдал нь олон нийтийн анхаарлыг татахаас гадна тухайн байранд оршин сууж буй хvмvvсийн уур бухимдлыг төрvvлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр чанаргvй барилга барьсан "Тэнгэрлэнд” ХХК-ийн буруутай vйл ажиллагаас болж орон сууцны vнэд өөрчлөлт орох вий гэсэн айдас оршин суугчдын дунд бий болоод байна гэсэн vг. Харин өнгөрсөн амралтын өдрөөс хойш "Алтай констракшн” ХХК-ийн байртай андуурч, сөрөг мэдээлэл тvгсээр байхад "Тэнгэрлэнд” компанийн зvгээс өнөөг хvртэл ямар нэгэн тайлбар хийхгvй байгаа нь асуудлыг ихээхэн нууцлахыг зорьсон бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол МХЕГ-аас "Тэнгэрлэнд” ХХК-ийн барьсан уг байранд шалгалт явуулж эхлээд байгаа аж. 
 
Тэгэхээр төрийн байгууллагууд уг асуудалд анхаарлаа хандуулж, "Тэнгэрлэнд” ХХК-ийн зvгээс чанаргvй барилгынхаа талаар албан ёсны тайлбар хийж, болж буй vйл явдалд ямар хариуцлага хvлээхээ мэдэгдэх нь зvйн хэрэг. 
Ямартай ч "Алтай констракш” компанийн зvгээс доорх тайлбарыг өгсөн юм. Тодруулбал, "Манай хотхоны зvvхэн талд "Тэнгэрлэнд” ХХК-ийн 13 давхар нэг блок барилга баригдсан. Тус барилгын гадна дулаалгын фасадны ажил чанаргvй хийгдэж дээрхи асуудал vvссэн. Гэтэл манай компанийн барилгыг олон нийтэд чанар муутай баригдсан хэмээх ташаа мэдээлэл тараагдаж буруу ойлголт өгсөнд гомдолтой байна. 
 
"Нархан” хотхон нь 2005 онд ашиглалтад орсон бөгөөд одоо болтол захиалагчдынхаа урмыг өчvvхэн ч хугалаагvй билээ. Нэмж хэлэхэд дээрх барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагууд шалгаж байна. ” хэмээсэн юм. Ямартай ч сvvлийн өдрvvдэд бороо ихээр орж байгаа нь зарим зам, барилгын чанарыг шалгаж байна. Харин байгалийн гэнэтийн шалгуураар Тэнгэрлэнд” ХХК-ийн 13 давхар чанаргvй болох нь тогтоогдлоо. Өнгөрсөн сард Баянгол дvvргийн 14 дvгээр хорооны 12 давхар 16 дугаар байрны зvvн талд "БИ ЖИ БИ ЖИ” компани барилга барьж, тус байрны хажуугийн vерийн даланг нурааснаас болж тус байр нурах аюулд хvрсэн талаарх мэдээлэл одоог хvртэл оршин суугчдыг айдас тvгшvvрт оруулсан хэвээр байгаа. 
Тэгвэл эдгээр оршин суугчдын айдас хvйдэс дарагдаагvй байхад дахин нэг барилгын гаднах пасадны хөөсөнцөр, шавардлага ховхорч унасан нь харамсалтай.
 
 
Эх сурвалж:
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>