Эдийн засгийн идэвхжилийг
нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ
өнгөрсөн тавдугаар сарын 8-нд
баталсан. Энэ өдрөөс хойш эдийн
засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100”
хөтөлбөрийн цаг явж эхлэв. Тухайн
үед энэ талаар шинжээчид "Эдийн
засагт голлон нөлөөлөх зүйлсийг
ялган, жагсаасан” хэмээн дүгнэж
байв. Энэ үеэс хойш эдийн засгийн
саармагжилтын эсрэг "100 хоног”
тэмцэл хийгээд 90 орчим хоножээ.
Цөөн үгээр хэлбэл, "Эзэн 100”
хөтөлбөр ирэх 17-ны өдөр хөшгөө
хаах юм. Тиймээс хоёр долоо
хоногийн дараа УИХ дахь сөрөг
хүчин, улс төрд суудалгүй намууд,
иргэний нийгмийн байгууллагууд,
иргэд энэ хөтөлбөрт дүн тавина.