Шархадны эцэст гарсан аймшигт хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяагийн гомдлыг хэлэлцэнэ

901

Шархадны эцэст гарсан аймшигт хэргийг үйлдсэн гэх Б.Идэрзаяагийн гомдлыг хэлэлцэнэӨнгөрсөн 2014 онд БЗД-ийн есдүгээр хороо, Шар хадны эцэс дэх Хар хошуу гэдэг газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан.

 

Тэгвэл тус хэргийн сэжигтэн болох Б.Идэрзаяад анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноосон байдаг. Харин Б.Идэрзаяа анхан шатны шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан нь өнөөдөр болох юм. 

 

Тэрбээр өөрийгөө хэлмэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээсэн хэмээн ийнхүү давж заалдаж байгаа бөгөөд өнөөдрийн хурал дээр өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэхээ мэдэгджээ. 

 

Харин давж заалдах шатны шүүхээр шинэ баримт сэлтийг хэлэлцдэггүй, анхан шатны шүүхийн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>