Говь-Сүмбэр дэх АН-ын удирдлагууд иргэд сонгогчдын саналыг үнэгүйдүүлж байна

835

Дөрвөн сараас л эхэлсэн Говь-Сүмбэрийн хууль бус удирдлагуудтай холбоотой асуудал өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тус аймагт 4-р сарын 22-ны өдөр нөхөн сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулан нэр дэвшигчдэд тойргийн хорооноос түр үнэмдэх олгосон. Гэсэн хэдий ч АН-ын нутгийн удирдлагууд одоог хүртэл ИХТ-ийг зориудаар хуралдаалахгүй асуудлыг хойшлуулсаар байгаад аймгийн иргэд сонгогчид дургүйцэж байгаагаа илэрхийлэн жагсаал зохион байгуулж байна.

Иргэд, сонгогчдын саналыг үнэгүйдүүлэн үл ойшоож байгаад тэд бухимдалтай байгаагаа илэрхийлээд хууль бусаар одоог хүртэл ажлаа үргэлжлүүлж байгаа аймгийн засаг дарга А.Одсэр, ИТХ-ын тэргүүлэгч н.Баянжаргал нарт шаардлага хүргүүлэн ИТХ-аа яаралтай хуралдуулан, сонгуулиар сонгогдсон МАН-ын 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулахыг шаардаж байгаа юм. АН-аас сонгогдсон хуучин удирдлагууд нь хэт улстөржин, сумын ажлыг гацааж байгаа ньявуургүй санаа гэдгийг иргэд онцолж байна. Одоогоор тайван жагсаалд 100 гаруй иргэд нэгдэж, шаардлагыг 1000 орчим сонгогчид дэмжиж гарын үсгээ зуржээ.

 

Говь-Сүмбэр дэх АН-ын удирдлагууд иргэд сонгогчдын саналыг үнэгүйдүүлж байна
Говь-Сүмбэр дэх АН-ын удирдлагууд иргэд сонгогчдын саналыг үнэгүйдүүлж байна
Говь-Сүмбэр дэх АН-ын удирдлагууд иргэд сонгогчдын саналыг үнэгүйдүүлж байна
Говь-Сүмбэр дэх АН-ын удирдлагууд иргэд сонгогчдын саналыг үнэгүйдүүлж байна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>