Говьсүмбэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тов зарлалаа Улс төр 17-06-2015, 18:33 1041 Хуваалцах Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч байгаагийн тод жишээ Говьсүмбэр аймагт давтагдаж байна. Тус аймагт ИТХ-ын нөхөн сонгууль өнгөрсөн дөрөвдүгээр сард хуулийн дагуу болж Д.Батцэцэг, Г.Батзам, Д.Гансүх, Б.Аюушжав нарыг олонхийн саналаар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа ажээ. ИТХ-ын дарга Д.Баянжаргал нь "Ирц бүрдэхгүй байна" гэх үндэслэлийг удаа дараа хэлж байгаа юм. Товчхондоо, энэ бол иргэдийн сонголтыг уландаа гишгэснээс өөрцгүй явдал хэмээн иргэд бухимдаж байна. Бухимдсан иргэд өнөөдөр аймгийн нутгийн удирдлагын ордны өмнө тайван жагсаал хийж, үэзл бодлоо илэрхийлэв. Жагсаалд оролцогчдын төлөөлөл ИТХ-ын дарга Д.Баянжаргалд шаардлага хүргүүлж, албан өрөөнд нь орж уулзсан юм. Эцэст нь Д.Баянжаргал ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг 15.00 цагт зарлан хуралдуулахаар боллоо. Одоогоор ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна. Т.Анир 1041 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-06-2015, 15:02 Говь-Сүмбэр дэх АН-ын удирдлагууд иргэд сонгогчдын саналыг үнэгүйдүүлж байна… 23-04-2015, 16:41 ГОВЬСҮМБЭР АЙМАГТ МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА… 12-03-2015, 15:50 Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал болон Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг хангах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хууль зөрчиж байгаа талаар… 12-03-2015, 14:01 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.БИЛЭГТ НАРТ… 26-02-2015, 16:25 Говьсүмбэрт хуулийн завхрал болж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.