Хэргийн газраас зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна
ХУД-ийн Биокомбинатын зам, Морингийн давааны баруун замд, марк, дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 57 настай эрэгтйэ П-г дайрч амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ. Уг жолоочийг эрэн сурвалжилж байна. Мөн тус дүүргийн нутаг "Сод Монгол” ШТС-ын урд замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос онхолдож, 29 настай эрэгтэй Б нарын гурван хүн гэмтсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй аж.



