Хуучин циркид гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

1179
Өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Циркийн сургуулийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг шуурхай мэдээллийн утсанд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг,  Гал унтраах 14, 34  дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажиллаж гал түймрийг шөнийн 03 цагт бүрэн унтраасан байна.Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит тус циркийн сургуульд /хуучин цирк/ дээвэр, дотор талд эд зүйлс шатаж байсан аж. Гал түймрийг бүрэн унтраасны дараа тус сургуулийн эрхлэгч, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн байцаагчид хэргийн газрыг хүлээлгэн өгчээ. Одоо гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор галын шинжээч нар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн  мөрдөн байцаагчтай хамтран хэргийн газар үзлэг хийж ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>