Жолооны үнэмлэх ирэх сарын нэгнээс хэвлэгдэнэ

900

Жолооны үнэмлэх хэвлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс зогссоноос хойш өдийг хүртэл хэвлэлтийн горимд шилжээгүй байгаа юм. Одоогийн мабйдлаар 20 мянга орчим иргэний жолооны үнэмлэхний захиалга хүлээлтэд байгаа аж. Харин жолооны үнэмлэх нь нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр жолооны үнэмлэх хэвлэж өгсөн байна. Түр жолооны үнэмлэх нь ирэх есдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй.

Жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Улаанбаатар хотын замын цагдаагийн газар "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллаж, жолооны бэлдэцийн үнэмлэхийг хэвлэдэг байсан. Гэвч Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэн юм. Иймээс "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болж жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Уг тендэрт "Смарт солюшн" ХХК дахин шалгараад байгаа. Одоо тус компанитай Цагдаагийн байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа буюу ирэх долдугаар сардаа багтааж жолооны үнэмлэхийг хэвлэж эхлэх гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>