МАН-ыг засгаас хөөж чадахгүй

1184

Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Өнөөдрийн байдлаар албан ёсоор Засгаас гарахыг шаардсан албан мэдэгдлийг АН-аас ирүүлээгүй байна. МАН-ыг засгаас хөөж чадахгүй шүү дээ, энэ бол зүгээр л нэг ээлжит шоу. Фракцуудынхаа дотоод зөрчлийг нууж анхаарлыг Ардын нам руу чиглүүлэх гэсэн оролдлого. Төрийн ажлыг бид биш, АН-хан өөрсдөө гацааж байгаа. Алийн болгон ийм хошин улстөр хийх вэ? Хамтарвал хамтарсан шиг байх хэрэгтэй. МАН хамтарсан засгийн ачаа, хариуцлагыг үүрнэ. Харин өмнөх Шинэчлэлийн гэх Засгийн газрын хариуцлага, алдааг үүрэлцэхгүй" гэж мэдэгдсэн байна.


Гэтэл үүнийг "МАН Засгаас гарахгүй” гэж гарчиглан зарим хэвлэлд мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй гэж МАН үзэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>