Путин хүнсний дайныг эхлүүллээ
Зарлигт дурдсанаар өмнө нь ОХУ-ын эсрэг хориг тавьсан АНУ, Европын холбоо, Канад, Япон, Австралиас хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд оруулахыг хориглов. Энэ хориг бие хүмүүст ч хамаатай аж. Түүнчлэн Путин дээрх бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх тал дээр анхаарахыг Засгийн газартаа даалгалаа
Ийнхүү оросууд өөрсдөд нь тавьсан хоригийн эсрэг шуурхай ажиллаж, дэлхийн хүнсний дайныг эхлүүллээ. Өмнө нь Оросын Мэргэжлийн хяналтын газар Польшийн алимаас хортой шавьж олж, эсвэл галзуу өвчнөөс болж Румыны үхрийн махыг хориглох зэргээр далд хэлбэртэй ажиллаж байсан бол одоо шууд хариугаа авч эхэлсэн байна.
Оросын хориг арга хэмжээ 8-р сарын 6-наас эхэлж, 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Чухам ямар хүнсийг хориглосныг тусгай жагсаалтаар баталж, өнөө маргаашгүй олны хүртээл болгох гэнэ.