Монгол хүн цагт 55 центийн цалинтай
Зураг дээр дарж үзнэ үү.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхийн 34 орны цалингийн доод хэмжээнд дүн шинжилгээ хийсэн байна. Гэхдээ цалингийн доод хэмжээг төлөх ёстой татварыг суутгаж авсны дараа эрэмбэлжээ. Австрали, Люксембургийн иргэд цалингийн доод хэмжээ бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр буюу цагт 9 ам.доллар гэж гарсан байна. Харин Латви, Мексик тэргүүтэй орнууд цагт хоёр ам.доллараас бага цалин авдаг аж.
Тэгвэл Монгол Улсад сарын цалингийн доод хэмжээ 192 мянган төгрөг байдаг. Сард дунджаар ажлын 22 өдөртэй гэж тооцон, өдөрт найман цаг ажилладаг гэж үзвэл Монгол хүн цагт хамгийн багадаа 1090 төгрөгийн цалин авч байна. Үүнийг ам.долларт шилжүүлвэл 55 цент юм.