Г.Ариунбаатар урлагийн олимпоос алтан медаль хүртлээ

1080

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон юм. 

 

Тэгвэл МУГЖ дуучин Г.Ариунбаатар тус тэмцээнээс алтан медаль хүртлээ.

 

Энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Vнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсаан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргvvн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нехед болон бvгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол менге санхvv. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг Дархан аварга А.Сvхбат, УИХ-ын дэд дарга М.Энхболд CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бvрэлдхvvндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна." хэмээн бичжээ.

 

Дашрамд дуулгахад, уг тэмцээнд  дэлхийд нэрээ гаргасан том том дуучид оролцсон юм. Уг тэмцээний алтан медалийг 25 мянган ам доллар дагалдаж иржээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>