|
Видео

Шинэ мэдээ

Эмэгтэй хүний шүүгээнд байх ёстой хувцаснууд

Эмэгтэй хүний шүүгээнд байх хуцваснаас өмсөх гэхээр хувцас олдохгүй, хаях гэхээр хайран санагдаад байдаг. Эдгээр хувцаснуудыг болзоонд, уулзалтанд, кафе ороход өмсөж болох юм.
Джинс
Мэдээж хэрэг джинс бол хүн бүхэнд байх ёстой хувцасны нэг. Танд зөвлөхөд үнэтэйг авахын оронд хэд хэдэн өөр загварын боломжийн үнэтэйг авч байхыг зөвлөе.  
Хар эсвэл саарал өнгөтэй ажил хэргийн өмд
Маш ховор өмсөгддөг хувцасны нэг. Гэхдээ сэрүүн өдөрт, эсвэл уулзалттай үед хэрэг болох хувцас юм.
Юбка
Эмэгтэйлэг байдлаа хадгалах нэг тал бол юбка өмсөх юм. Сургуульд, болзоонд гээд өмсөх газар их бий. Хэрэв та өөр төрлийн загварыг өмсөхийг хүсдэг бол харандаа юбка өмсөөрэй.  
Даашинз
Даашинз бол таныг ямар ч үед аварч чадах хувцас. Хамгийн сонгодог сонголт бол богино хар даашинз. Хар даашинз дээр бүх төрлийн хувцас зохидог. Танд нэг хар болон нэг цайвар даашинз хангалттай.
Пиджак
Ихэнхдээ нэг эсвэл хоёр л байхад хангаллтай байдаг. Ялангуяа хар пиджак зүгээр. 
Кардиган
Урт сул цамц. Бүх төрлийн хувцас дээр зохидог.
Хоолойтой цамц
Хоёр дулаахан цамц байхад хангалттай. Бэлхүүсийг сайн тодотгож өгдөг ч сугаар хөлрүлэх гээд байдаг хандлагатай.
Жилет
Хар болон джинсэн өнгийнх бол сайхан сонголт бөгөөд ажил хэргийн үед тохиромжтой. 
Богино савхи
Хавар намрын үед хэрэгтэй. Ялангуяа джинсын дээр өмсвөл тохиромжтой.  
Пальто
Сэрүү орсон үед аль болох өвдөг хүртэл хувцас өмсөж байгаарай. Доороосоо даарч болохгүй. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.