Хунтайж П.Давааням: И.Мөнхсаруул тэргүүтэй хүмүүс эх түүхээ шившиглэж байна
"Буддын шашны мухар сүсгийг ашиглан Чингис Хааныг төөрүүлж тодруулах гэж байгаа нь эх түүхээ шившиглэж буй хэрэг”.
Хүн төрөлхтний түүхэн үнэт зүйлст үндэслэгдсэн Олон Улсын Заншлын эрх зүй, эдгээрийг Дэлхийн Бодлого болгон өдий хүртэл хэрэгжүүлэгч- Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийн найман /8/ нэгдлүүд болох ОРДЕН-ууд тус бүр, гүн хүндэтгэлтэйгээр харилцан хүлээн зөвшөөрсөн Чингис Хааны DYNASTIC ORDEN-ы бүрэн Эрхэнд, Монголын ард түмний эрхэнд И.Мөнхсаруул тэргүүтэй хүмүүс бүдүүлгээр халдан түрэмгийлж Буддын шашны мухар сүсгийг ашиглан Чингис Хааныг төөрүүлж тодруулах гэж байгаа нь эх түүхээ шившиглэж буй хэрэг.
Үүнд: •Буддын шашны Манжийн Колоний мухар сүсэг болгосон,
•Түүхэнд гай болдог элдэв янзын шашин номлолуудын бүдүүлэг таамаг болгосон,
•Чингис Хааны Алтан Ургийнхны нээсэн,хийснийг үгүйсгэж гүтгэж аймаглан устгадаг,коммунизмын фанатизмыг ярианыхаа агуулга болгон хольж бантагнуулдаг Ичинноровын Мөнхсаруул гэгчийг 3-хан жилийн өмнөөс бэлтгэн гэнэт гарган ирж ”Чингис Хааны Сүнс буусан хүнийг 2015.06.28-нд тодруулна” гэх мэт хагас жилийн турш байнга ярьж, олныг буруу мэдээллээр хордуулж буйг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Эрхэм Дээд Бүрэн Эрхт Хунтайж П. Давааням миний бие албан ёсоор мэдэгдэж байна.
Үүнд:
НЭГ: Монголчуудын Дэлхийн түүхэнд албан ёсоор 2009.06.09-нд хүлээн зөвшөөрүүлж,баталгаажуулсан Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийг тэргүүлэгч найм /8/ дахь нь буюу Чингис Хааны DYNASTIK ORDEN-ний түүхэн байр суурийг үтэр түргэн унагаж шившиглэх аюултайг,
ХОЁР: Хүн төрөлхтний дотор нэгэнт эхлээд буй шашны мухар сүсгээс үүдэлтэй элдэв терроризмыг Чингис Хаантай буруугаар холбох санаа өгөх ,дэндүү ноцтой хор аюултай хүн төрөлхтний эсрэг үйл ажиллагаа болгохыг,
ГУРАВ: Буддизм Монголын аугаа их түүхийг Лу.Алтан товч номонд зохиож Чингис Хааныг Энэтхэг , Төвдөөс гаралтай гэж итгүүлэх замаар Манжийн колони болгосон мухар сүсгээсээ татгалзахгүй байгаа төдийгүй Чингис Хааныг тодруулах нэрээр Буддизмаа аврах, улмаар Дэлхийн Буддистуудийг "Мөнхтэнгэрийн Хүчин Дор” хэмээх нэрийн дор нэгтгэн авч цаашилбал "Чингис Хаан цөвүүн цагийг дарж өгөхийг Буддын Арьяабал бурхнаас гуйсан” гэдэг мухар сүсэг /И.Мөнхсаруулын/ зохиосон нь аль нэг улсаас дахин Колоничлох аюулыг дуудсан, улс төрийн буруу бодлогын гар хөл зэвсэг болох шинжийг агуулж байгаа нь харагдаж байна. Ер нь Эртний Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлүүд төдийгүй өнөөгийн дэлхийн G7 тэргүүлэгч орнууд коммунизм, буддизм хоёрыг Улс төрийн бүрэн дарлалд оруулагч, үзэл суртал, шашнууд гэж албан ёсны шинжлэх ухаанаар нотлон үздэгийг мэдэхэд илүүдэхгүй бизээ.
ДӨРӨВ: Чингис Хааныг Будда Бурхан шүтдэг байсан гэжээ. Үгүй, огт худал. Харин Чингис Хаан бол Мөнхтэнгэрийн Хүчинд итгэж , харилцдаг хүн байсан. Мөнхтэнгэрт чин сэтгэл, итгэлээ өргөж Утай гүмбэнийг биш-Эх нутгаа тахиж, Буддаг биш- Аав, ээжээ шүтдэг. Язгуурын ёс сахиж Тэнгэртээ ёс нийлж ивээгддэг байсан. Буддизмын мухар сүсэгт элсүүлж Тэнгэрийг нь хаяулж, Тэнгэрийн дор ёс алдахгүй байж Мөнхтэнгэртэй харилцдаг теологийн технологийг хулгайлахыг оролдож буй санаархал байна. Тэнгэр Буддизмыг ивээдэггүй.
ТАВ: Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийг тэр үеийн 43 улсад буюу эдүгээгийн 52 улс орон оршин буй 33 сая хав.дөр.км2 газар нутаг дээр таван удаа байгуулсан Чингис Хаан түүний Алтан ургийнхан , хүн төрөлхтөн огт хэрэглэдэггүй Буддын шашны мухар сүсгээр тодрохгүй нь хэнд ч ойлгомжтой. Энэ мухар сүсгийн аргыг хүн төрөлхтний эсрэг гэж үздэг. Тиймээс Далай Лам хүртэл саяхан өөрийнхөө хойд дүрийг тодруулахаас татгалзсан байхад Ичинноровын Мөнхсаруул: Буддын тэргүүн Далай ламын түүхийн эрхэнд халдаж хутагт, хувилгаадыг нь төдийгүй Чингис Хааны жанжид, Хатадыг хүртэл эдүгээд тодруулж түүхийг гутаажээ. Ямар ч гавьяа байгуулаагүй хүмүүс –Түүхэн гавьяат хүмүүсийн "Хойд дүрээр тодорч гавьяаг нь бэлэнчилдэг ТҮҮХЭНД БҮҮ ҮЗЭГД-мээр мухар сүсгийн булай шившиг 2015 онд Монголд бодит зүйл болов. УХААРААЧ ЭЭ.
ЗУРГАА: Дэлхийд эл асуудлаар түүхээр хүлээн зөвшөөрөгдөж нийтлэг залгамжлах эрх хэрэгждэг хамгийн зөв, цорын ганц шалгарсан, сонгодог зарчим бол УГСАА ЗАЛГАМЖЛАХ өвлөх ёс юм.Үүнийг дэлхийн сүүлчийн 1200 гаруй жилийн турш Дэлхийн 8 аугаа Их Соёл Иргэншлүүд хэрэгжүүлж ирснийг эдүгээ Олон Улсын заншлын эрх зүй буюу Дэлхийн бодлого болгожээ. Бүрэн Эрхийн Патентыг нь 141 орон нэгдэж орсон, 3 тэрбум соёлт хүн төрөлхтнийг төлөөлдөг- тус бүртээ 3000 гаруй угсаа залгамжилсан Хаад, Хунтайж нараар нэг бүрчлэн хүлээн зөвшөөрч баталгаажуулдаг Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийн /ДАИСИ/ ОРДЕН-ууд эзэмшдэг. Ичинноровын Мөнхсаруул гэгч 2015.05.27-ны ЕТV-ийн "Тод зочин”-д ярилцлага өгөхдөө Дээдийн Суу Ухаан буюу Чингис Хааны Гүн Ухааныг дэлхийд нээж, зарласан нээлтийн эзнээс эхлээд Хүн төрөлхтний соёл иргэншил устгасан хэмээх муу нэртэй Чингисийн Монголын дэлхийд эзлэх түүүхэн байр суурийг 7 шат дээшлүүлж, Чингис Хаан тэргүүтэй Монголчууд Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншил бүтээсэн болохыг нээж, 15 чиглэлээр "Дэлхийн түүхэнд бичигдэх гавьяа байгуулсныг мэдэхгүй хирнээ П.Давааням миний нэрийг дурьдан гүтгэн ярив. Гэх мэт олон жишээ баримт дурьдвал ихээ.
Ингэж хүний сайныг нь авч, өөрийн мууг бусдын муутай хамтатган муу бүхнийг өгдөг хүнд Тэнгэрлэг чанар байдаггүй юм. Адаглаад 3 жилийн өмнө сэрдэггүй юм. Аугаа их өвөг дээдэс эхийн хэвлийд байхаас нь бэлтгэдэг гэдгийг мэдэхгүй ярьж байгаа нь олон хүнийг гайхахад хүргэсэн бизээ…
Өөрийгөө "Мөнхтэнгэрийн оньс”- гэх тэрээр "Чингис Хааны нууцын тайлал түлхүүр нууц шид би байх юм гэх бөгөөд "Тэнгэрийг цэвэрлэсэн, зассан” гэж буй. Түүнийг чинь Ичинноровын Мөнхсаруул Та засдаггүй юм. Ингэж Тэнгэрийн дор бүү алдаа гарга. Тэнгэр Та биднийг засдаг юм. Энэ мэт юу ч мэдэхгүй атлаа мэдэмхийрч байх юм.
Дээд Тэнгэрийн Суу Ухаанаар”ЧИНГИС ХААН” 13 зууны үед төрсөн суу билэгт энэ дэлхийн ЭЦЭГ юм. Аугаа Их Хүнээр ТОДОРДОГГҮЙ –ЗАЛГАМЖИЛДАГ. Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншлийн түүхэнд тогтсон эрх зүй байдаг гэдгийг САНУУЛЬЯ.