М.Энхболдыг сураглав

1227
М.Энхболдыг сураглав Л.ХЭРЛЭН

Эдийн засгийн хямралын эсрэг элдэв жор боловсруулаад завгүй байгаа хэмээн өөрсдийгөө дөвийлгөж байгаа МАН-ын гишүүд сураг алдарчээ. Төрсөн нутаг, тойргийнхоо наадам, ойн баярт явсан эрхмүүд рүү утас цохиход   "Хот руу гарч байна”, "Замд явна”  гэсэн  хариу өгч байна.

 

Тэгвэл гишүүд нь тараад явчихсан ч Төрийн ордонг ганцаараа шахам сахиж,  саяхныг хүртэл албан  уулзалт, хэлэлцүүлэг хийж,  түүний зэрэгцээ хэвлэлээр үг дайж  суусан  МАН-ын дарга М.Энхболд гэнэт сураггүй болсон гэнэ. Тиймээс улстөрийн хүрээнийхэн "М.Энхболд хаачив аа” хэмээн цахим хуудаснаа жиргэжээ. Зарим нь хаагуур хэнтэй уулзаж, юу ярьж яваа бол хэмээн хардах, улстөржихийг зэрэгцүүлжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы сураг дуулдаж буй энэ өдрүүдэд  сөрөг хүчний дарга хаачсан юм бол. Арай АН-ынхантай  тохиролцоо хийж, МАНАН үүсгэхээр явсан юм биш биз.

 

ЗУУНЫ МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>