Баяр наадмын өмнө шагналын хур буулаа

939

Баяр наадмын өмнө шагналын хур буулаа Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаныханд шагналын хур буулаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ахлах хянан шалгагч Ц.Дэмбэрэлсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Сан хөмрөгийн газрын дарга Д.Энхбаатар,  Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдгээр МАН-ын Сан хөмрөгийн газрын нягтлан бодогч Т.Найдан,  С.Солонго, Эрчим хүчний тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр Сан хөмрөгийн газрын инженер Ш.Ганбаатар, Э.Балданхүү, Онц тээвэрчинээр Н.Ганхуяг, М.Дэдлэн, Жуух бичгээр Ц.Гантулга, Б.Баянсан, Б.Жамбалсүрэн нар шагнууллаа.

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>