Эдвард Сноуден Орост дахин 3 жил оршин суух зөвшөөрөл авчээ

1478

Оросын нэрт өмгөөлөгч Анатолий Кучерена 7-нд хэлэхдээ, ОХУ-ын Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас АНУ-ын тагнуулын байгууллагын хяналтын төслийг задруулсан Эдвард Сноуденд Орост 3 жил оршин суух зөвшөөрөл олгосон гэв.

      Сноуденд хуулийн туслалцаа үзүүлж ирсэн тэрээр 7-нд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнгөрсөн жил Сноуденд Орост энэ оны 7-р сарын 31 хүртэл оршин суух зөвшөөрөл олгожээ. Сноуден ОХУ-ын Гадаадын иргэн харьяатын газарт оршин суух хугацаагаа сунгах өргөдөл гаргасанд 2014 оны 8-р сарын 1-ний өдөр болтол 3 жил оршин суух зөвшөөрөл өгсөн юм гэжээ.

      Кучерена, Сноуден Орост таваас дээш жил оршин суувал байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжтой гэж илэрхийлжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>