Үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа Нийгэм 17-07-2015, 10:25 1015 Хуваалцах Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойттамир, Урдтамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давахын зэрэгцээ Хойттамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдснээр Байдраг, Онги голын эхээр үерийн түвшинг 10-20 см давсан болно.Энэ зуны турш элбэг устай байсан Ховд голын дагууд үерийн болон үерийн аюултай түвшинг 10-15 см давсан хэвээр байна. Иймд дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 1015 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 15-07-2015, 09:52 Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна… 25-06-2015, 12:01 Зургаан хүүхэд голд живж амиа алджээ… 23-06-2015, 11:03 30-35 градус хүрч хална… 9-06-2015, 10:26 2500 айл аюулын дэргэд амьдарч байна… 22-03-2015, 21:50 Хөрөнгө оруулалтгүйгээс усаа хил хязгаараасаа алдаж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.