Б.Мөнхболор: “Ухаалаг автобус” төсөл энэ сарын 24-нөөс хэрэгжиж эхэлнэ

918

Д.ОЮУНЧИМЭГ

"Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа.

-"Улаанбаатар смарт карт” компани нийтийнтээврийн удирдлагын сис­тем, тээврийнхэрэгс­лийн мэдээллийн систем, цахимтөлбөр тооцооны системийг нэвт­рүүлэхажлыг гүйцэтгэж байгаа. Энэ ажил ямаршатанд явж байна вэ?

-Төслийн туршилт амжилттай явагдсан. Тиймээс энэ сарын 24-нд нээлтээ хийж, үйл ажил­лагаа хэвийн явж эхэлнэ.

Одоогоор нийтийн тээврийн1200 автобуснаас 1100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулчихаад байна.

-Тэгэхээр 24-нөөс зорчигчид бэлэн мөнгөтушаалгүй карт уншуулаад явна гэсэн үг үү?

-Тэгнэ. Зорчигч өөртөө ойр автобусны буудал дээр байрлах Карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр цахим картаа худалдаж авна. Мэдээж тухайн хүн өөрийн бололцоогоор цэнэглэнэ гэсэн үг. Нэмж хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, цагдаа, оюутнуудыг дүүрэг, хороод хийгээд Оюутны холбоогоор нь дамжуулж картыг олгоно. Бусад хүн картаа худалдаж авах юм.

-3600 төгрөгөөр карт авна гэж байна. Тэр картаар зорчигч хэдэн удаа зорчих вэ?

-3600 төгрөг нь тухайн картны үнэ. Эхний ээлжинд автобусны буудлуудад 400-500 Карт борлуулах цэгийг байгуулж байгаа. Зорчигч энэ цэгээс картаа цэнэглээд явах юм. Цаашдаа гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх боломжтой болно.

-Одоогоор цахим картын борлуулалт, түгээлт хэр байна вэ?

-Үнэгүй зорчих хүмүүсийн картыг хороодоор дамжуулан тарааж байгаа. Өнөөдрөөс автобусны ойролцоох цэгүүдээр картаа түгээж байна.

-Хөдөөнөөс орж ирсэн, эсвэл гадаадын иргэд, ер нь Улаанбаатарт түр ирсэн зорчигч заавал цахим картхудалдаж авах шаардлагатай гэсэн үг үү. Яагаад гэвэл 2-3 хоноод буцах хооронд түүгээр яах вэ гэхсэтгэлгээ гарч ирнэ дээ?

-Хэрэв нийтийн тээврээр үйлчлүүлэх гэж байгаа бол тухайн зорчигч заавал карт авах хэрэгтэй. Өөрийнхөө хэрэглээнд тохируулаад цэнэглэх боломжтой учраас төдийлөн бэрхшээл гарахгүй. Тухайн картанд цэнэглэсэн мөнгөний мэдээллээс өөр зүйл байхгүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй, ахмад, цагдаа, оюутнуудын хэрэглэж байгаа карт энгийн картаас ялгаатай. Картанд нь тухайн хүний талаарх мэдээлэл багтана гэсэн үг. Автобусанд уншуулахад хүртэл арай өөрөөр дохиолол өгөх жишээтэй

-Мэдээж, аливаа зүйлд эерэг, сөрөг тал бий. Энэ системийн сөрөг талыг хэрхэн харж байгаа вэ. Тухайлбал,кондуктор ажилгүй болно. Мөн туулайчлах байдал газар авах болов уу гэх мэтээр нэлээдгүй зүйлийг ярьжбайна.?

-Хүмүүст иймэрхүү ойлголт байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ кондукторууд ажилгүй болно гэж ойлгож болохгүй. Учир нь одоо билет таслагч хийж байгаа хүмүүсийг ажлын байргүй болгохгүй. Эхний нэг жил гаруйн хугацаанд эдгээр хүмүүс үйлчилгээний ажилтан буюу хянагчийн ажил үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ систем нэвтэрч жигдэртэл хүмүүст заавар зөвлөгөө өгөх зэргээр хийх ажил бий. Харин энэ систем нэвтэрснээр автобусанд туулайчилна гэдэг ойлголт огт байхгүй болно. "Ухаалаг автобус”-тай болсын давуу талуудын нэг бол энэ. Нэгдүгээрт, автобусны жолооч тухайн зорчигч картаа уншуулж байгаа эсэхийг хянана. Карт уншигч жолоочийн дэргэд байрлаж байгаа учраас хяналтад нь байна гэсэн үг. Мөн кондуктор 100 хувь хянаж байгаа шүү дээ.  Түүнээс гадна автобусанд байрлуулсан дөрвөн камер зорчигчдоо тоолоод явчих юм. Түүнчлэн гэнэтийн шалгалтууд бий болно. Дээхнэ үед ийм шалгалтуудыг хийдэг байсан шүү дээ. Тиймээс туулайлчлах гэдэг ойлголт байхгүй болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв тухайн зорчигч картаа мартсан бол автобусанд байрлуулсан бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийгээд зорчих боломжтой. Ер нь үйлчилгээ хэвшээд ирэхээр бэлэн мөнгөөр зорчих нь хязгаарлагдаад ирнэ л дээ.

-Энэ төрлийн үйлчилгээг хүлээж авах манай зорчигчдийн сэтгэл зүй хэр бэлтгэгдсэн байдаг юм бол. Энэталын судалгаа бий юу?

-Энэ төслийг "Ухаалаг автобус” гэж нэрлэсэн нь учиртай. Магадгүй, цахим төлбөрийн системд шилжиж байгааг хүмүүс янз бүрээр хүлээж авч байгааг үгүйсгэхгүй. Энэ үйлчилгээг бусад орнуудад зорчиж үзсэн иргэд шууд хүлээж авч байна. Харин мэдээлэл төдийлөн авч амжаагүй хүмүүсийн тухайд энэ талаарх ойлголт муу байгааг үгүйсгэхгүй. Тиймээс манай байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цахим картаар нийтийн тээвэрт үйлчлүүлэх тухай сурталчилгааг үе шаттайгаар өгч байгаа. Энэ төслийн үндсэн хөрөнгө оруулагч нь Сөүл хотын "Кореа смарт карт” гэж компани бий. Тус компани сүүлийн 15 жилд Сөүл хотод энэ системийг нэвтрүүлж хэвшүүлсэн. Тиймээс алдаа, оноо хаана гарч болох вэ гэдгийг сайн мэдэх, туршлагатай компанитай хамтарсан гэсэн үг.

-Хүмүүсийн тухайд цаг үетэйгээ хөл нийлүүлж явах нь зайлшгүй юм. Мөнгө төлөөд зорчих, картынсистемээр үйлчлүүлэх хоёрын ялгаа. Мөн ач холбогдол нь юу вэ?

-Манай төсөл буюу цахим картын систем нийтийн тээвэрт нэвтэрснээр гарах ач холбогдолыг бид цаг хугацааны дараа харах боломжтой. Тухайлбал, нийтийн тээврээр зорчигчдийн бодит тоо гарна. Хянаж, судалгаа гаргах болно. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Мөн энэ салбар дахь төсөв санхүү шилэн данстай болж байна гэсэн үг. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад олгодог нөхөн олговор, татаасыг 100 хувь хянах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр компаниуд өөрийн хөрөнгө болон автобусыг бодитоор хянахаас гадна орлогоо ч хянах боломж бүрдэнэ. Харин иргэдийн тухайд өөрийн төлсөн мөнгийг юунд зарцуулж байгааг харж, хянах боломж бүрднэ. Түүнээс гадна автобусны үйлчилгээ хүмүүст ойрхон, соёлтой, тав тухтай болно. Тухайн зорчигч зорчих тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авдаг болох юм.

-Манайд нэвтэрч байгаа системийг бусад орнууд нэвтрүүлээд хэр хугацаа өнгөрсөн бэ. Гадаадын улсуудяг энэ системийг ашигладаг уу?

-Хамгийн сүүлд Малайз улс таксиндаа энэ системийг нэвтрүүлсэн байдаг. Ер нь нэг саяас дээш хүн амтай хотууд яг энэ системийг нэвтрүүлээд нэлээд удаж байгаа. Манайд энэ системийг нэвтрүүлэн, хөрөнгө оруулж байгаа Солонгосын компани Сөүл хотоосоо гадна Малайз, АНУ, Эквадор, Индонезийн нэлээд хэдэн хотод энэ системийг суурилуулсан туршлагатай.

-Тэгэхээр "Улаан­баатар смарт карт” компани өмчийн ямар хэлбэртэй юм бэ? 

-Нийслэлд шинэ технологи ноу-хау үйлдвэрлэх журмыг НИТХ баталсан юм. Энэ хүрээнд төслийг хэрэгжүүлэхийн тулд нийслэлээс олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Ингээд Монгол-Солонгосын хамтарсан консерциум шалгарч нийслэлийн Засаг даргатай хамтарч ажиллах гэрээ байгуулан "Улаанбаатар смарт карт” компани байгуулагдсан. Энэ төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтыг Солонгосын талаас100 хувь оруулж байгаа. Орж ирсэн төслийн хөрөнгө оруулалтыг нийслэл, улсын төсөвт суулгахгүй. Тиймээс улс болоод иргэдэд ямар нэгэн төвөг учруулахгүй гэж ойлгож болно. Манай компани 6-7 жилийн хугацаанд үндсэн орлогоосоо зардлаа нөхөх боломж бий.

-Зорчигчдийн төлж байгаа мөнгөнөөс шимтгэл авна гэсэн үг үү?

-Тийм. Маш бага шимтгэлийг удаан хугацаанд авч төслийн хөрөнгө оруулалтыг нөхөх төлөвлөгөөтэй байгаа. Ийнхүү хөрөнгө оруулалт нөхөгдсөний дараа Солонгос талын эзэмших хувь буурч манай талынх өсөх учиртай. Тиймээс үүнийг хамгийн эко хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй.

-Нийтийн тээврийн компаниудыг алдагдалтай ажиллаж байна гэдэг. Нөгөө талаас ашигтай ажиллаж байнагэж ч хардаг. Тэгэхээр энэ системийг суурилуулж, хэвшүүлснээр компанийн алдагдал буурах уу?

-Нийтийн тээврийн­хэн алдагдалтай ажиллаж байгаа тухай олон жил ярьж байгаа. Тиймээс энэ систем нэвтэрснээр бодит тоо, мөнгөн дүн харагдана. Энэ үед төрөөс хэрхэн дэмжих, ямар бодлого баримтлах вэ гэдгийг тодорхойлоход хялбар болно. Өөрөөр хэлбэл, одоогийн гарч байгаа маргаан, үл ойлголцол байхгүй болно гэсэн үг. Ер нь бол одоо хэчнээн зорчигч зорчдог, ямар маршрутаар яаж явдаг гээд тодорхой бус олон тоо бий. Энэ бүгд тодорхой болно. Тэр бүү хэл, туршилтын үед манай нэг автобус зам тээврийн осолд холбогдсоны үнэн мөнийг олчихсон байх жишээтэй. Автобус бүрт камерууд ажиллаж байгаа. Эндээс цагдаагийнхан хэгийн учрыг олсон байдаг. Хэрэв камеруудыг шүүгээгүй бол тухайн автобусны жолооч буруутаад өнгөрөх байсан юм билээ. Энэ мэтчилэнгээр нийтийн тээврийн үйлчилгээг "шилэн” болгож, хаанаа юу нь болохгүй байна вэ гэдгийг тодорхой болгос­ноор энэ салбарт томоо­хон шинэчлэл болох юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>