Автобусны цахим картыг 3600 төгрөгөөр худалдаална

1157

Энэ сарын 24-ний өдрөөс нийтийн тээвэр цахим төлбөрийн системд албан ёсоор шилжинэ. Одоогоор том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Иргэд нийтийн тээвэрт зорчих цахим картыг автобусны буудлын ойролцоо байрлах "Карт борлуулах төв”-өөс авах боломжтой юм байна. 


Цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн боломжоороо цэнэглэх гэнэ. Картыг цэнэглүүлэхдээ ч "Карт борлуулах төв”-д хандана. Гэхдээ картын цэнэглэлтийн асуудлыг цахимд шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэх гэнэ. 

Харин нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, цагдаад дүүрэг, хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж цахим картыг олгохоор болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>