Хүүхэд төөрсөн тохиолдолд 102 дугаарын утсанд хандаарай
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх бэртэж, гэмтэх тохиолдлууд цөөнгүй гардаг.
Өнгөрсөн жил баярын өдрүүдэд 39 хүүхэд төөрснийг цагдаагийн байгууллагын ажилтнууд эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.
Тиймээс төв цэнгэлдэх хүрээлэн, хүй долоон худаг орчим бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхэд төөрсөн тохиолдолд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах шуурхай мэдээллийн төвд яаралтай хандаж, мэдэгдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.