Уриалга

1121

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль 2015 онд түүхт 40 жилийн ойтойгоо золгож байна.

40 жилийн тэртээ сургалтын үйл ажиллагаагаа "Сургалтын төв” нэртэйгээр эхэлснээс хойш Технологийн сургууль нь Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монгол улсын уул уурхайн салбарт 200 гаруй магистр, 1400 гаруй бакалаврын зэрэгтэй, 500 орчим техникийн тусгай дунд боловсролтой мэргэжилтэн, 60 гаруй мянган уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид шинээр бэлтгэх, давтан сургах, хос мэргэжил эзэмшүүлэх сургалтууд амжилттай явуулж, Монгол улсын уул уурхайн салбарыг үндэсний боловсон хүчнээр хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирлээ. Энэ хугацаанд тус сургуульд элсэн суралцаж, төгссөн манай үе үеийн төгсөгчид эдүгээ Монгол эх орныхоо уул уурхайн салбарын өнгө төрхийг тодорхойлж, чадварлаг мэргэжилтнүүд болон ажиллаж буй нь бидний хамгийн том бахархал юм.

Тиймээс ч бид төрөлх сургуулийнхаа 40 насны ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж, энэ л сургуулиас ажил амьдралын  харгуйд хөл тавьсан олон зуун төгсөгчидтэйгөө уулзан учрахын их баяр болгон тэмдэглэхээр зорьж байна. Эрдэм номын их далайгаас харамгүй уудалж, орчин цагийн шилдэг боловсон хүчин болох саруул бөгөөд дардан замын эхлэлийг тавьж өгсөн сургууль тань өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг, бас цаашид хөгжин дэвших их зорилго өмнөө тавин ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая.

Бид 40 жилийн ойгоо угтаж,  сургуулийнхаа гадна талбайг ногоон төгөл болгож, анги танхим, сургалтын орчноо илүү боловсронгуй тохижуулан, цахим хичээл, үндсэн сурах бичиг бэлтгэж гаргах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр зорилтод ажлыг төгсөгч та бүхнийхээ санаачилга, хамтын хүчээр бүтээхийг хүсч байна. Хэдийгээр манай сургууль Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэд сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг ч энэ онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн бууралт, хэлбэлзлээс шалтгаалан үйлдвэр маань санхүү, эдийн засгийн хувьд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгааг та бүгд мэдэж байгаа билээ.

Иймд төгсөгчид та бүхэн, ойн баяраа угтан хийж буй, хийхээр төлөвлөж байгаа бидний ажилд санаачилгатай, идэвхтэй хамтран оролцохыг уриалж байна.

Эрдэм номын цаглашгүй хийгээд дуусашгүй эх ундарга болсон төрөлх сургуулийнхаа хөгжил дэвшилд өнгө нэмж, урагшлан дэвжих түүхийн хуудсыг хамтдаа бичицгээе.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль

Төгсөгчдийн холбоо

 

Хандивын данс: 3007000002/ Капитрон банк.

Утас: 73415, 73418, 99351480

     

- See more at: http://erdenettoday.mn/index.php/social/item/555-2015-07-22-02-06-32#sthash.Oj7emkmA.dpuf

УриалгаЗууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль 2015 онд түүхт 40 жилийн ойтойгоо золгож байна.

40 жилийн тэртээ сургалтын үйл ажиллагаагаа "Сургалтын төв” нэртэйгээр эхэлснээс хойш Технологийн сургууль нь Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монгол улсын уул уурхайн салбарт 200 гаруй магистр, 1400 гаруй бакалаврын зэрэгтэй, 500 орчим техникийн тусгай дунд боловсролтой мэргэжилтэн, 60 гаруй мянган уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид шинээр бэлтгэх, давтан сургах, хос мэргэжил эзэмшүүлэх сургалтууд амжилттай явуулж, Монгол улсын уул уурхайн салбарыг үндэсний боловсон хүчнээр хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирлээ. Энэ хугацаанд тус сургуульд элсэн суралцаж, төгссөн манай үе үеийн төгсөгчид эдүгээ Монгол эх орныхоо уул уурхайн салбарын өнгө төрхийг тодорхойлж, чадварлаг мэргэжилтнүүд болон ажиллаж буй нь бидний хамгийн том бахархал юм.

Тиймээс ч бид төрөлх сургуулийнхаа 40 насны ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж, энэ л сургуулиас ажил амьдралын  харгуйд хөл тавьсан олон зуун төгсөгчидтэйгөө уулзан учрахын их баяр болгон тэмдэглэхээр зорьж байна. Эрдэм номын их далайгаас харамгүй уудалж, орчин цагийн шилдэг боловсон хүчин болох саруул бөгөөд дардан замын эхлэлийг тавьж өгсөн сургууль тань өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг, бас цаашид хөгжин дэвших их зорилго өмнөө тавин ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая.

Бид 40 жилийн ойгоо угтаж,  сургуулийнхаа гадна талбайг ногоон төгөл болгож, анги танхим, сургалтын орчноо илүү боловсронгуй тохижуулан, цахим хичээл, үндсэн сурах бичиг бэлтгэж гаргах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр зорилтод ажлыг төгсөгч та бүхнийхээ санаачилга, хамтын хүчээр бүтээхийг хүсч байна. Хэдийгээр манай сургууль Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэд сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг ч энэ онд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн бууралт, хэлбэлзлээс шалтгаалан үйлдвэр маань санхүү, эдийн засгийн хувьд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгааг та бүгд мэдэж байгаа билээ.

Иймд төгсөгчид та бүхэн, ойн баяраа угтан хийж буй, хийхээр төлөвлөж байгаа бидний ажилд санаачилгатай, идэвхтэй хамтран оролцохыг уриалж байна.

Эрдэм номын цаглашгүй хийгээд дуусашгүй эх ундарга болсон төрөлх сургуулийнхаа хөгжил дэвшилд өнгө нэмж, урагшлан дэвжих түүхийн хуудсыг хамтдаа бичицгээе.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль

Төгсөгчдийн холбоо

 

Хандивын данс: 3007000002/ Капитрон банк.

Утас: 73415, 73418, 99351480

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>