|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-д гэрээгээр ажилласан бол төлсөн шимтгэлээ буцаан аваарай


       Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох "Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын  ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

 

Манай даатгуулагч иргэдийн сонирхож байдаг  асуудалын нэг бол  хоёр улс хоорондын хэлэлцээр байдаг. Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 оны тавдугаар сарын 08-ны өдөр "Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээр байгуулагдаж, 2007 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэ хүрээнд:

 

1. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол улсын иргэн БНСУ-ын хуулийн дагуу заавал хамрагдах тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөж, Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдана.


2. Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдаагүй болон хамрагдаад 3 сараас илүү хугацаанд даатгалын шимтгэлээ төлөөгүй тохиолдолд хэлэлцээрийн дагуу БНСУ-ын тэтгэврийн даатгалд хамруулж, төлөгдөөгүй сар бүрийн шимтгэлийг суутган авна. Солонгос улсын даатгалд хамрагдсан гэрээт ажилтан нутаг буцаж ирээд төлсөн шимтгэлээ Солонгос улсаас нэхэмжлэн авдаг ба үүнийг буцаан олголт гэдэг.

 

Монгол иргэд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлчихөөд тус улсаас тэтгэвэр авах боломжггүй байсныг буцаан Монгол руу шилжүүлж тэтгэврийн даатгалд даатгах нь иргэний хувьд тэтгэвэр тогтоолгох, даатгуулсны үр өгөөжийг хүртэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах, харин Монгол Улсын хувьд төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын ач холбогдолтой юм.

 

2014 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан 1521 иргэнийг Монгол улсын  тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгосон бол энэ он гарсаар 515 иргэнийг Монгол улсын  тэтгэврийн даатгалд хамруулан гэрчилгээ олгоод байна.

 

2014 онд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албанаас  шимтгэлээ буцаан авахаар хүсэлт гаргасан 379 даатгуулагчийн 303,4 сая вон буюу 627,2 сая төгрөгний шимтгэлийг буцаан олгосон бол 2015 оны 4 сарын байдлаар хүсэлт гаргасан 59 даатгуулагчийн 54,1 сая вон буюу 97,3 сая төгрөгний шимтгэлийг буцаан олгосон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.