Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак манайд айлчилна
Анхны ардчилсан сонгууль зохион байгуулсаны 25 жилийн ойн баяр энэ долоо хоногт тохионо. Тэгвэл Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак энэ долоо хоногт Улаанбаатар хотод болох Монгол дахь ардчиллын талаарх олон улсын бага хуралд оролцохоор хүрэлцэн ирэх юм аж. Тэрээр илтгэл тавих бөгөөд орой нь манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой оройн зоог барих юм байна.
Ли Мён Бак 2011 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хувиар манай оронд албан ёсны төрийн айлчлал хийж байв.