Газрын тосны үнэ төсөвт дарамт болов

984

Газрын тосны үнэ төсөвт дарамт боловГазрын тосны дэлхийн зах зээл дэх ханш үлэмж хэмжээгээр унаад буй. Энэ нь Монгол Улсын төсөвт дарамт учруулаад байгаа юм. Газрын тосны газар энэ оны эхний хагас жилд 130 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Гэтэл 58.4 тэрбум төгрөг л төвлөрүүлээд байгаа аж.

 

Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн дүнгийн талд ч хүрээгүй бөгөөд 45 хувийн биелэлттэй байна. Улмаар Уул. уурхайн сайдын эхний хагас жилийн багцын орлогод төлөвлөсөн 151.5 тэрбумтөгрөг, 79.9 тэрбум төгрөг болж буурахад голлон нөлөөлжээ. Хэдийгээр үнэ нь хямдарч байгаа ч газрын тосны хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт өссөн байна. Тухайлбал, Газрын тосны газар хайгуулын "Хар Ус II”, "Увс I”, "Хэрлэнтохой XXVIII” талбайд тус тус бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгосон. Улмаар 339 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо гарчээ. Мөн тус газраас "Богд IV”, "Онги V” талбайд "BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Дээрх төслийн хүрээнд 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.


Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>