“ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

826
“ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛААУлаанбаатар хотын цагдаагийн газраас "НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд JCI Монголбайгууллагатай хамтран "ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ”сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна.

 

Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг  цахим сүлжээгээр иргэд, олон нийтэд сурталчлах юм.

 

Уралдаан 2015 оны07дугаар сарын 10-наас 08дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдана. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийгhttps://uraldaan.pgtb.me/D30fVPхуудсандирүүлнэ үү.

 

Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулна.

 

  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>