БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэ

292

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэнэБНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 5-наас бүртгэж эхэлнэ. Бүртгэлийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд явуулах бөгөөд гурав хоног үргэлжлэх юм байна. Бүртгэлд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-наас 1997 оны наймдугаар сарын 5-ны хооронд төрсөн, ял эдэлж байгаагүй иргэд хамрагдах боломжтой. Мөн Монгол Улсаас гарах эрхийг нь хязгаарлаагүй, Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, БНСУ-д ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн /2010.01.01-нээс хойш ирсэн/ зэрэг шалгуур хангасан байх ёстой аж. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцсан, гэрээгээр дахин ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилуулсан тестийн аргаар авах аж. БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх шаардлагатай гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.