Гал УИХ-ын дарга руу чиглэлээ

680

Гал УИХ-ын дарга руу чиглэлээУИХ-ын ээлжит бус чуулган өчигдрөөс эхэллээ. Нээлтийн чуулганд Ардчилсан намынхан 80 хувийн ирцтэй, "Шударга ёс эвсэл” 70 хувийн ирцгэй оролцож, нийт 41 гишүүн суужээ. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс 19 нь ирсэн ч ээлжит бус чуулганы нээлтэд оролцсонгүй. Тэдний зүгээс "Бид хууль бус чуулганы нээлтэд оролцоогүй” хэмээн тайлбарлаад чуулганы цаашдын хуралдаанд суухаа мэдэгдсэн.

 

Өглөө 08.30 цагаас эхлэн намын байрандаа хуралдаж, үргэлжлүүлэн үдээс үд хүртэл Төрийн ордонд хаалттай хуралдсан МАН-ын бүлгийнхэн хэлэлцсэн асуудлынхаа талаар үдийн алдад хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Бүлгийн дарга С.Бямбацогт, "Хаврын чуулган завсарлахын өмнө Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, хамтарсан засаг байгуулах гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Бүлэг нь хуралдсан. Ардчилсан намын дарга гэрээгээ цуцалсан мэдэгдэл ирүүлсэн. Эцэст нь Ерөнхий сайдын бүрэн эрхэнд халдаж, Засгийн газрын гишүүдийг огцруулах, томилох тухай өргөн баригдаагүй асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна. Энэ бүхнээс харахад Ардчилсан нам төрийн дээр гарчихаж. Монгол Улсыг нэг нам удирддаг болсон байна. Гүйцэтгэх зөвлөл нь шийдвэр гаргахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт үүрэг өгч байна. МАН-ьга Удирдах зөвлөл бүлэгтээ чиглэл өгч, санал хэлдэг болохоос үүрэг өгдөггүй. Ардчилсан намын дарга Ерөнхий сайдынхаа бүрэн эрхэд халдаж, танхимын гишүүдийг нь огцруулах, чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр оруулж ирлээ. Ерөнхий сайд намын даргадаа ҮЗХ-гоо хуралдуул гэсэн шаардлага явуулахдаа мөн Засгийн газрын албан бланкан дээр, Ерөнхий сайдын хувиар гарын үсэг зурсан. Энэ мэтчилэн нам, төрийн ажил холилдсон, нам нь төрийн дээр гарсан байдалтай явж байгааг ард түмэн ойлгож, ярилцах хэрэгтэй” гэв.

 

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, "УИХ-ын дарга ер нь сүүлийн үед нам, эвслийн бүлгүүдийн үгийг сонсохгүй, өөрийн байр сууриа УИХ-ын гишүүдэд тулгах зэргээр парламентын хамгийн гол зарчим болох зөвшилцлийн механизмыг ашиглахгүй байгаа нь нэлээд хэдэн зүйл дээр ажиглагдаж байгаа талаар бүлгийн хурал дээр ярьсан. Улс оронд тулгамдсан, нэн чухал асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Гэтэл энэ уцаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон хуулийн төслүүд тийм яаралтай, аминд тулсан асуудал мөн үү. Галт зэвсгийн тухай хууль тэгж аминд тулж байна уу. Үүний оронд ган гачиг ихтэй, ургацынхаа талыг алдах нөхцөл үүссэн, бичин жилийн зуд айсуй гэж байгаа энэ үед хадлан тэжээлээ бэлтгэж, хашаа хороогоо базаах талаар ярилцаж, шийдвэр гаргана гэвэл илүү оновчтой байсан байх. Эдийн засаг улам хүндэрч байна. Эдгээр асуудлаа огт хайхрахгүй, зургаан сайдыг огцруупах асуудлыг л хэлэлцэхийн тулд хаа хамаагүй хэдэн хуулийн гор дагуулсан нь харагдаж байгаа.

 

Биднийг ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй болохоор "Зургаан сайдаа хамгаалж, ширээ сандалтай зууралдаад, Засгийн газарт шигдэж үлдэх гээд байна” гэсэн яриа гарсан байсан. Бидэнд тийм санаа огт байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд явахыг л шаардаж байна. Хоёр намын байгуупсан гэрээнд "Хоёр тал хамтран гэрээгээ дүгнэж, үндэслэлээ гаргаж цаашид хэрхэхээ шийднэ” гэж цагаан дээр хараар бичсэн байгаа. Тэгэхээр МАН-ын зургаан сайд ажилласнаар энэ Засгийн газрын ямар чухал асуудалд саад тээг тавиад ажлыг нь хийлгэсэнгүй вэ гэдгээ Ардчилсан нам тодорхой гаргаж тавих ёстой. Тодорхойгүй байдлаар, улс төрийнхийрхлээр төрөөр тоглодгоо болих хэрэгтэй. Ардчилсан нам Монголын төрөөр тоглож байна шүү дээ. Дуртай цагтаа үймүүлж бужигнуулдаг, дуртай цагтаа хэлэлцэх асуудлаа оруулж ирдэг, шаардлагагүй гэж үзсэн асуудлаа оруулдаггүй." гэв.



Х.Уянга /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>