ЛаМаркус Олдриж пүүзээ хадгалах байшин барьж байна (видео)

1076
Сагсан бөмбөгийн "Сан-Антонио Спөрс” багийн довтлогч ЛаМаркус Олдриж өөрийн үй олон пүүзийг хадгалах зориулалтаар тусдаа байшин барьж байгаа гэдгээ ярьжээ.

Пүүз хадгалах байшинг Олдриж Даллас хот дахь гэрийнхээ дэргэд барьж байгуулна. Сагсан бөмбөгч залуугийн хэлж байгаагаар бол түүний пүүзний цуглуулга тусдаа нэг өрөөнд багтахаа больсон гэнэ шүү.

30 настай Олдриж энэ зун "Портлэнд” багийг орхин "Сан-Антонио”-д очсон билээ. Довтлогч залуу дөрвөн жилийн хугацаатай, 80 сая долларын үнэ бүхий гэрээнд гарын үсгээ зуржээ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>