662 ширхэг хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэжээ

1026

662 ширхэг хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэжээЭрүүгийн цагдаагийн газрын хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн 25 хувийг эзэлж байсан өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн 47 серийн 662 ширхэгийг "У” гэгч нь хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсныг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 213 үйлдлийг нэгтгэн шалгаж прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Цагдаагийн байгууллагад 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгжээс энэ төрлийн гэмт хэргийн талаар нийт 498 гомдол мэдээлэл ирсэн байна. Хуурамчаар үйлдсэн мөнгөн дэвсгэртийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ эрхэлдэг зах, хүнсний дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс наймаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гүйлгээнд оруулж байгаа нь тогтоогдоод байна. Иймд бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх бол 96102102 утсанд хандана уу.


 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>