|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Зэсийн үнийн уналтаас болж “Эрдэнэт” үйлдвэр хэмнэлтийн горимд шилжжээ

Зэсийн үнийн уналтаас болж “Эрдэнэт” үйлдвэр хэмнэлтийн горимд шилжжээ2011 онд Лондонгийн металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 8821 доллар байсан бол өнөөдрийн байдлаар энэ үнэлгээ 5000 долларт хүрч буурчээ. 2011- 2014 онд зэсийн үнэ уналт жилдээ 500-600 доллар байсан бол сүүлийн өдрүүдэд үнийн уналтын хурд огцом нэмэгдэж байгаа юм. 

Зэсийн үнэ ийнхүү унаж байгаа нь урд хөрш зэсийн хэрэглээгээ танасантай шууд холбоотой. Шанхайн бирж л гэхэд энэ өнгөрсөн сарын сүүлээр зэсийн үнийн уналттай холбоотой 4 триллион долларын алдагдалд орсон байна. Энэ байдал Монгол Улсын эдийн засаг, эрдэнэт үйлдвэрт ч хүндхэн дарамт болж байна. Уг нь бол Эрдэнэт үйлдвэр энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөт бүх зорилтуудаа давуулан биелүүлжээ. Харин оны хоёрдугаар хагасаас байдал хүндэрч эхэлжээ. Зэсийн үнийн уналттай холбоотойгоор зөвхөн эрдэнэт үйлдвэр л гэхэд 200 орчим тэрбум төгрөгний алдагдал хүлээгээд байна. Энэ ч үүднээс тус үйлдвэрийн Ерөнхий захирлын хоёр дахь тушаал гарчээ. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн хөлсөөр болон гэрээгээр ажиллах иргэдийг авахыг түр зогсоожээ. Үйлдвэрийн зарим цехүүд сул зогсолтонд шилжжээ. 

Т.Бэх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.