Монгол улсын хөдөлмөрийн баатрууд “Эрдэнэт” үйлдвэрт зочиллоо

853
Эх орны бүтээн байгуулалтанд хүндтэй гавьяа байгуулж, төр түмэндээ үнэлэгдсэн Хөдөлмөрийн баатруудын төлөөлөл алтан соёмбот тэмдгээ гялалзуулсаар Эрдэнэт хотод маань өнгөрсөн баасан гарагт зочлов. Хөдөлмөрийн баатруудын холбооноос баатруудын цугларалтыг жил бүрийн зун зохион байгуулдаг бөгөөд энэ жил ийнхүү манай хотод цугларлаа.

Монгол улс 400 гаруй Хөдөлмөрийн баатартай бөгөөд тэднийг төлөөлж ирсэн 30 гаруй хүн галт тэрэгнээс буунгуут "Эрдэнэт” үйлдвэртэй танилцав. Салбар бүртээ бахархам амжилт гаргасан эдгээр хүмүүс эх орны эдийн засгийн томоохон түшиг тулгуур болсон "Эрдэнэт” үйлдвэрийг нүдээр үзэж, Булган хангайд зочилсондоо сэтгэл туйлын хангалуун байгаагаа илэрхийлэв. Хөдөлмөрийн баатруудыг "Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг хөдөлмөрийн баатрууд урьсан аж.

Уул уурхайн салбартаа тэргүүлж, төр засгийн өндөр хишиг хүртсэн хөдөлмөрийн баатар "Эрдэнэт” үйлдвэрт зургаа байдаг. Тэд амжилт бүтээлийн залгамж халаагаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, баатруудын алтан сургаалиас сонсгох, хөдөлмөрлөхийн амт шимтийг мэдрүүлж, эх орондоо хувь нэмрээ оруулахын утга учрыг залууст ойлгуулахаар энэхүү уулзалтыг Эрдэнэтэд зохион байгуулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>