"Монос" эмий сангийн буруугаас 16 нярай эрчимт эмчилгээнд ороод байна
Зураг дээр дарж үзнэ үү.

ЭНЭМҮТ-д өчигдөр эхний нярай 23.45 цагт хүргэгдэн ирсэн бол өнөөдөр өглөөний 06 цагийн орчим 16 дахь нярай ирсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна.