Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр болно Гол мэдээ 31-08-2015, 09:28 1086 Хуваалцах Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ирэх даваа гаригт буюу өнөөдөр болно. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байв. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй. 1086 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-08-2015, 13:44 Л.Гансүхийг нөгөөдөр шүүнэ… 3-08-2015, 09:47 Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр болно… 27-07-2015, 09:11 Л.Гансүхийг наймдугаар сарын 3-нд шүүнэ… 21-07-2015, 14:01 Л.Гансүхийн хэргийг Н.Идэр шүүгчид хуваариллаа… 25-03-2015, 11:22 Л.Гансүх нарын хэргийг прокурорт шилжүүллээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.