Украинд мөргөлдөөн үүсчээ
Украины парламентын ордны гадна олон мянган хүн Ерөнхийлөгч Петр Порошенкогийн явуулж буй улс төрийн бодлогыг эсэргүүцэж, жагссан тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид салан тусгаарлагчдад алдаад буй зүүн хязгаарыг эргүүлэн авахын тулд Ерөнхийлөгч ямар ч алхам хийхгүй байгааг буруутгаж, "Порошенко алдсан газар нутгаа бус олон улсаас санхүүгийн тусламж авахаар тэмцэж байна” гэжээ. Хууль сахиулах үүрэгтэй цагдаа нар жагсаалыг хүчээр тараахыг оролдсноос болж мөргөлдөөн үүссэн хэмээн Оросын "TASS” агентлаг мэдээлэв.
Жагсаалд ойролцоогоор 5000 гаруй хүн оролцсон байна. Цагдаагийн газраас "Жагсагчид жагсаалын үеэр тэсрэх бөмбөг олны өмнө шидэж, эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдсон” гэж мэдэгджээ.
Киев хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхийлөгч Петр Порошенко "Ukraine 1” телевизээр мэдэгдэл хийж, жагсагчдыг буруутгасан байна. Тэрбээр "Украинд хямрал хэрэггүй” гэж хэлжээ.
2013 оны долоодугаар сард сөрөг хүчнээр удирдуулсан 100 мянган хүн Майданы хувьсгалыг эхлүүлж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг Засгийн эрхээс түлхэн унагаасан билээ. Жил орчим үргэлжилсэн тэмцлийн улмаас зөвхөн Киев хотноо 100 гаруй залуу тэнэсэн суманд оногдож, амиа алдсан бол салан тусгаарлагчид зүүн хязгаарт хяналтаа тогтоосон юм.
Б.Дэлгэрцэцэг