М.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээж авна

980

М.Энхболд: Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээж авнаТөрийн ордонд улс төрийн намуудын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийнлөгийн хоригийн талаарх намынхаа байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээн авах болно. Энэ бол намын шийдвэр" гэсэн юм.

Ингэснээр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах боломжтой болж байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш гишүүд дэмжвэл их хурал хүлээн авч хуульд өөрчлөлт оруулдаг. Тэгвэл энэ удаагийн парламентэд МАН-аас 26 гишүүн байгаа. Тэд бүгд хүлээж авах кноп дарна. Гишүүдийн 3/1 гэвэл 25 гишүүн болдог учир МАН дангаараа кноп дараад авилгачдыг өршөөсөн хуулийг эсэргүүцэх боломжтой гэсэн үг. Мөн үүн дээр нэмэгдээд АН-аас М.Батчимэг, Х.Тэмжүүн зэрэг гишүүд хоригийг хүлээж авах магадлалтай. Ингэхээр бүр ч илүү баталгаатай болж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>