Жихадист босогчид Сирийн түлхүүр баазыг эзэллээ

1077

Сирийн баруун умард хэсэгт орших Идлэб хотын ойролцоо байрлах Сирийн Абу Духур агаарын бааз эзлэгджээ. Сирийн босогчид Идлэбын ойролцоо байрлах гол бааз Абу Духур агаарын бааз руу хоёр жилийн турш халдлага хийж ирсэн бол өчигдөр  тус баазыг сөргөлдөгч талынхан булаан эзэлсэн байна.

Албаныхан уг сөргөлдөгч талынхан энэ үйлдлээрээ Ал-Нусра болон Исламын улс бүлгэмтэй холбоотой болж болзошгүй гэж үзэж байгаа ч тулалдааны үеэр хэдэн хүн нас барсан, хэдэн хүн бэртсэн, барьцаалагдсан тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Өнгөрсөн гуравдугаар сард уг бүлэглэл тус бүс нутгийн Идлэб, Жиср ал-Шухор зэрэг хотуудын эзлээд байсан юм.



Ж.Төрболд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>