“Хан-Уул дүүргийн үндсэн дүрэм”-ийг боловсруулах ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

1064

b6

Хан-Уул дүүрэг Нийслэлдээ анхлан өөрийн гэсэн дүрэмтэй болох зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтын ажиллагааны "Санамж бичиг”-т гарын үсэг үзэглэсэн юм.

Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Иргэний оролцооны бодлого” боловсруулах хүрээнд иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа аж.

Түүнчлэн Хан-Уул дүүрэг хороодын иргэний танхимаараа дамжуулан иргэдийн санаа бодлыг үндсэн дүрэмд тусгахаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн нээлтэд ИТХ-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын Төлөөлөгчид, Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Шууд ардчилал хүрээлэнгийн захирал А.Саруул, н.Даваа нар оролцлоо.

b3b9b10b18b19

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>