Дүрвэгчдийг Монголд суурьшуулах санал дэвшүүлэв

826

Их Британийн Лордын танхимын гишүүн Лорд Десай Европын Холбоонд тулгарч буй дүрвэгчдийн хямралыг шийдвэрлэх нэгэн санал дэвшүүллээ.

Түүний хэлснээр, Сири болон Ойрхи Дорнодын бусад улсын дүрвэгчдийг Төв Азид суурьшуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, санхүүжүүлэхийн тулд НҮБ-тай Брюссель хамтран ажиллах хэрэгтэй.

Лорд Десай хэлэхдээ, "Төв Азид Туркменистан, Тажикистан, Монгол зэрэг хүн амь сийрэг суурьшсан олон улс байна. Төв Азийн хүн амын нягтрал Европын хүн амын нягтралын зууны нэг хувьтай тэнцэж байна. Тиймээс энэ бүс нутагт дүрвэгчдийг суурьшуулах хэрэгтэй” гээд, "Аль болох олон дүрвэгч, цагаачийг суурьшуулахын тулд эдгээр улстай НҮБ хамтран ажиллаасай гэж би хүсч байна” гэжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>