“Эрдэнэт” үйлдвэр хямралын эсрэг нэмэлт төлөвлөгөө хэрэгжүүлнэ Нийгэм 21-09-2015, 16:55 1211 Хуваалцах "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцсон. Энэхүү хэлэлцүүлгийн дагуу нэмэлт төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх тухай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал 2015 оны 9-р сарын 15-ны өдөр гарлаа. Үйлдвэрлэлийн цех, нэгжүүдийн хэмжээнд төв болон цехийн агуулахуудад байгаа бараа материалын үлдэгдэл болон хөдөлгөөнд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэглэгдэхгүй бараа материалыг худалдан борлуулах, агуулахын үлдэгдэл урвалжуудыг ашиглан ВК-901В-г орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах, Монфлот урвалжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж зардал бууруулахаар болжээ. Мөн зэсийн үнэ 4500 ам.доллароос доош болсон үед цахилгаан эрчим хүчний өндөр зарцуулалттай тоног төхөөрөмжийг түр зогсоох хуваарь боловсруулах аж. Цахилгаан эрчим хүчний үнэ тариф, ажлын горимтой уялдуулж эрчим хүчний хэмнэлтийн ажлыг зохион байгуулахаар болжээ. Хүдрийн ил уурхайн зардлын хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор тэсэлгээний дэвшилтэт технологийг ашиглахыг ажлын хэсэгт даалгажээ. Хямралын энэ үед үндсэн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай материал сэлбэгийн захиалгыг шинэчлэн боловсруулах аж. Эх сурвалж http://www.info.mn 1211 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 11-09-2015, 08:44 Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй !!!… 21-04-2015, 09:31 Эхний ээлжид 500 мянгаас доош цалинтай иргэдийнхийг нэмнэ… 10-02-2015, 19:13 С.Чинзориг: Хэрэглээ өндөртэй иргэдийн орлого хэрэглээ багатай иргэдээс 6 дахин их болсон байна… 28-12-2014, 19:44 Татан буугдсан яам, агентлагийн ажилчид цалин, тэтгэмжээ авч чадаагүй байна… 7-07-2014, 23:05 Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Тахарын Ерөнхий газарт ажиллав… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.