Монос эмийн санг лацадлаа
"Монос” групп 31 эмийн сантай бөгөөд дээрх эмийг "Гурван гал” төвийн урд 78 дугаар байранд байх эмийн сандаа төвлөрүүлэн тусгай жороор худалддаг байжээ. Одоогоор нийт 16 нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаагийн дийлэнх буюу 14 нь "Дотрын 2 дугаар тасаг”-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр нярайн биеийн байдал хүндхэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Тиймээс Монос эмийн санг лацдаж, битүүмжлээд байна.