|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:22

МУГТ Х.Цагаанбаатар зодог тайллаа

Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар зодог тайллаа. Тэрээр уг шийдвэрээ  2015 оны Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гаргасан байна.

Тэрбээр олон тэмцээнд оролцож Монгол түмнээ баярлуулж байсан манай шилдэг жүдочдын нэг билээ. Хэдийгээр зодог тайлсан ч өнөөдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэхээр болсон байна.

Энэ талаар "Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" хэмээжээ.

П.Энхбаатар

Эх сурвалж: Fact.mn




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.